Tuesday, October 12, 2010

Бөөгавад Гита - Мөнхтэнгэрийн дуунууд (Хэсгээс)

БҮЛЭГ. 5  КАРМА- ЙОГ КРИШНАГИЙН МЭРГЭН УХААНААР АЖИЛ ҮЙЛЭЭ ЭРХЛЭХ 
1.    Ариуна увача
Саннъяам карманам кришна пунар йогам ча шамсаси яч чрея этайор экам тан ме брухи су-нишчитам
Т.1. Ариуна өчив: Ээ Кришна минь, та эхлээд үйл ажиллагаанаас татгалз гэсэн, дараа нь хайр ба чин үнэн бишрэлээр ажил үйлээ хийхийг зөвлөх юм. Энэ хоёроос аль нь илүү дээр вэ?
2.    Шри бөгаван увача
Саннъясах карма-йогаш ча нихшреяса-карав убау тайос ту карма-саннъясат карма-йога вишишъяте
Т.2. Дээд Мөнхтэнгэр бодигал хариулав. Ертөнцийн үйлийг таягдан огоорох “санньясах” болох ба Мөнхтэнгэрт хайр бишрэлээр үйлчлэн ажил үйлсээ хийх. Хоёулаа зовлонгоос чөлөөлөгдөн, ангижрахад тустай. Мөнхтэнгэрт бишрэн үйлчлэх нь ертөнцийн үйлийг огоорохоос илүү.
3.    Гьеях са нитья-саннъяси йо на двешти на канкшати нирвандво хи маха-бахо сухам бандат прамучъяте
Т.3. Өөрийн ажил үйлийн үр дүнг эдлэх амсах гэж тэмүүлдэггүй, тоодоггүй хүн үргэлж ертөнцийн үйлийг огоорсонд тооцогдоно. Тийм хүн материйн хүлээс гав гинжийг амархан тасалж хаяад орчлонгоос бүрэн тасарч зовлонгийн хүлээснээс ангижрана.
4.    Санкъя-йогау притаг балах праваданти на пандитах экам апй аститах самъяг убайор виндате палам
Т.4. ухааны ёог, үйлийн ёог угаасаа тэс өөр гэж мөхөс нэгэн нь үзмүй. Тэгвэл аль алинд нь үнэн сэтгэлээ зориулбаас хоёулангийн үрийн дүрт дээдийн заяаг олж болмой.
5.    ят санкъяйх прапьяте станам тад йогар апи гамъяте экам санкъям ча йогам ча ях пашъяти са пашъяти
Т.5. Ажиглан бясалгах аргаар хүрсэн зиндаанд үнэн бишрэлийн аргаар бас хүрч болно гэдгийг мэдэж ав. Энэ хоёр арга нэг зиндаа түвшинд хүргэдгийг мэдсэн хүн. Юмс үзэгдлийн жинхэнэ утга учрыг ойлгоно.
6.    саннъясас му маха-бахо духкам аптум айогатах  йога-юкто мунир брахма на чиренадигаччати
Т.6. Хэрэв өөрийгөө Мөнхтэнгэрт даатган бишрэн үйлчлэхгүйгээр зөвхөн ямарч ажил үйлээс зүгээр л татгалзаад байвал. Энэ нь түүнийг аз жаргалтай болгохгүй. Мөнхтэнгэрт чин бишрэлээр үйлчилж буй эрдэмт бясалгагч хүн Дээд Мөнхтэнгэрийн мөнх оронд шууд хүрнэ.
7.    йога-юкто вишшуддатма вижитатма житендриях сарва-хутатма-бутатма курванн апи на липъяте
Т.7. Мөнхтэнгэрт үнэн бишрэлээр үйлчлэгч ухаан ба мэдрэхүйнүүдээ захирч эзэн нь болсон, ариуссан сүнс эрхэм юм. Тийм хүн хэзээ ч  өдөрт тутмын ажил, хөдөлмөртөө уягдан сатаардаггүй билээ.
8-9.Найва кинчит каромити юкто маньета таттва-вит пашъя нь шриван спришань жигранн ашнан гаччхан спаван швасан пралапан вишрижан гринанн унмишан нимишанн апи         индрия ниндрияртешу вартанта дараян
Т.8-9. Бурханлаг ухамсарт оршдог хүн харж, сонсож, хүрч, үнэрлэж, амталж, хөдөлж, унтаж, амьсгалж байсан ч тэрээр үнэндээ бараг юу ч  хийхгүй байгаагаа үргэлж дотоод ухамсартаа ойлгон мэдэрч чаддаг. Учир нь ярьж байхдаа бие засаж байхдаа, гэдсээ дүүргэж байхдаа, нүдээ нээхдээ анихдаа тэр үргэлж мэдэрч байдаг. Тэр юу вэ гэвэл  материалаг мэдрэхүйн эрхтнүүд ба тэдгээрийн объектуудын харилцан үйлчлэлийн үр дүнд энэ бүхэн явагдаж байгаа юм.  Өөрөө энэ бүхнээс ангид тустай оршдогоо мэдэрдэг.
10.Брахманй адая кармани сангам тьяктва кароти яг липьяте на са папена падма-патрам ивамбаса
Т.10. Өөрийн үүрэгт ажлаа Мөнхтэнгэрт зориулдаг хүн нүгэлт үйлийн үрийг эдлэхгүй. Тийм хүн усанд нордоггүй бадам цэцгийн навчистай адилхан.
11. Каена манаса буддхья кевалайр индрияйр апи йогинах карма курванти сангам тьяктватма-шуддае
Т.11. Йогчид бүх хүлээснээс ангижраад бие махбодь ухаан мэдрэхүйгээ ашиглан ариусах гэгээрэх зорилго руу тууштай тэмүүлдэг.
12. Юктах карма-палам тьяктва шантим апноти найштиким аюктах кама-карена пале сакто нибадьяте
Т.12. Надад бүх ажил үйлсийнхээ үр шимийн дээжийг өргөдөг гуйвшгүй үнэн сүсэгтэй сүнс жинхэнэ амар амгаланг олдог. Мөнхтэнгэртэй холбогддоггүй, дээж тахилга өргөдөггүй, ажил үйлийнхээ үр шимийг өөрөө хүртэхийг шунан дурладаг хүн ертөнцөд уягдан гинжлэгдэнэ.
13. Сарва-кармани манаса санньясте сукам ваши нава-дваре пуре дехи найва курван на караян
Т.13. Бие махбод дотор хоригдсон сүнс, сэтгэл хөдлөлөө захиран, ухааны түвшинд бүх үйлээс татгалзан есөн хаалгатай хотод (бие махбодь) ямарч ажил үйл эрхлэлгүй, түүнээс гадна ямар нэг үйлийн шалтгаан бололгүй аз жаргалтай амьдран суудаг.
14. На картритвам на кармани локасья срижати прабух на карма-пала-самьогам свабавас му правартате
Т.14 Бие махбодь хотын эзэн биед  хоригдсон сүнс аливаа үйлийг үйлддэггүй. өдөөн хатгаж хүмүүсээр үйл үйлдүүлдэггүй, үйлийн үрийг бүтээдэггүй. Энэ бүхэн материаллаг байгалийн уяа хүлээсүүдээр хийгддэг.
15. Надатте касьячит папам на чайва сукритам вибух агья ненавритам гьянам тена мухьянти жантавах
Т.15.тийнхүү хэн нэгний нүгэл буянт үйлүүдийг Дээд Мөнхтэнгэр удирдан хийлгэдэггүй. Амьд амьтад үнэн мэдлэгийг нөмөрсөн мунхагийн харанхуйд төөрдөг.
16. Гьянена му тад агьянам ешам нашитам атманах тешам адитья-важ гьянам пракашаяти тат парам
Т.16. Хэзээ мунхагийн харанхуйг арилгагч мэдлэг хүнийг гийгүүлнэ тэр үеэс эхэлж өдөр нарны гэрэлд бүх юм харагддаг шиг түүнд бүх нууц тайлагдна.
17. Тад-буддхаяс тад-атманас тан-ништас тат-параянах гаччантй апунар-авриттим гьяна-нирдута-калмашах
Т.17. Хэзээ хүн ой санамж, ухаан, итгэл, найдвар бүхнээ Дээд Мөнхтэнгэрт төвлөрүүлнэ, тэр үеэс эхэлж төгс мэдлэгийн ачаар айдас түгшүүрээс чөлөөлөгдөж шулуун тууштай ангижралын замаар замнах болно.
18. видья-винаяа-сампанне брахмане гави хастини шуни чайва шва-паке ча пандитах сама-даршинах
Т.18. Даруу нигүүлсэнгүй мэргэд үнэн мэдлэгийн ачаар эрдэмт брахман ба үхэр, заан, нохой, нохойгоор хооллогч хүн бүгдийг ялгалгүй адилхан үздэг.
19. ихайва тайр житах сарго ешам самье ститам манах нирдошам хи самам брахма тасмад брахмани те ститах
Т.19. Төгс гэгээрсэн мэргэд төрөх, үхэхийн эргүүлгийг ялж чадах болой. Тэд оройн Дээд Брахманыг үргэлж санаж байдаг учраас Дээд Брахмантай адил нүгэлгүй, бузартах сэтгэлийн хиргүй цэвэр болдог.
20. На прахришьет приям прапья нодвижет прадья чаприям стхира-буддхир асаммудхо брахма-вид брахмани ститах
Т.20. Азтай учрал тохиолдоход баярлан, хөөрч сагсуурахгүй. Азгүй учрал, муу зүйл тохиолдоход гутарч гунилгүй, өөрийгөө энэ бие махбод биш гэдгээ, Мөнхтэнгэрийг танин мэдсэн, сэтгэлийн төөрөгдөлд ороогүй гэгээрсэн хүн аль хэдийнэ Мөнхтэнгэрийн оронд хүрсэн байдаг.
21. бахья-спаршешв асактатма виндати атмани ят сукам са брахма-йога-юктатма сукам акшаям ашнуте
Т.21. Тийм орчлонгоос чөлөөлөгдсөн хүн материаллаг зугаа цэнгэлд хүлэгдэхгүй. Тэрээр үргэлж Мөнхтэнгэртэй бодол санаагаараа холбогдож өөрийн зүрхний дотоод гэрэл аялгуунаас цэнгэл, жаргалыг мэдэрдэг. Тийнхүү өөрийгөө танин мэдэж гэгээрсэн хүн Дээд Мөнхтэнгэрийг бясалган хязгааргүй аз жаргалд умбадаг.
22. е хи самспарша-жа бога духка-йоная эва те адй-антавантах каунтея на тешу рамате будах
Т.22. Эрдэмт будда хүн материаллаг мэдэрхүйнүүдийн харилцан үйлчлэлээс үүсдэг зовлонгийн шалтгаануудаас холуур явдаг. Ээ Кунтын хүү минь, хорвоогийн жаргал эхлэл төгсгөлтэй түр зуурын учраас эрдэмт хүн уруу татагддаггүй.
23. шакнотихайва яч содум прак шарира-вимокшанат кама-крододбавам вегам са юктах са суки нарах
Т.23. Хүн энэ биеэ орхих хүртлээ материаллаг мэдэрхүйн зугаа цэнгэлд авталгүй, өөрийн хүсэл шунал, уур хилэнг хазаарлан номхоруулж чадвал энэ материаллаг орчлон хорвоод түвшин амгалан аз жаргалтай амьдрана.
24. йо ‘нтах-суко ‘нтар-арамас татантар-жьотир эва ях са йоги брахма-нирванам брахма-буто ‘игаччати
Т.24. Өөрийн зүрхэнд доторхи дотоод гэрэл аялгуунд төвлөрч бясалган гэрэл аялгууны нууцыг мэдэрсэн дотоод гэрлээсээ аз жаргал шидийг олсон хүн төгс шидтэн мөн. Тэрээр орчлонгоос чөлөөлөгдөж брахма нирван буюу оройн дээд мөнх тэнгэрийн цацрагт хүрч, цаашдаа мөнх тэнгэрийн орны мөнх гаригт хүрч очно.

25. лабанте брахма нирванам ришаях кшина-калмашах чинна-двайда ятатманах сарва-бута хите ратах
Т.25. Эргэлзээнээс үүсэн гардаг хоёрдмол гуйвамтгай үзлээс ангид тусгаар оршиж, өөрийн дотоод гэрэл аялгуундаа төвлөрүүлж, үргэлж эх болсон зургаан зүйлийн хамаг амьтадад тусалж буян үйлдэнэ. Ингэснээр арван төрлийн хар нүглээс ангижирсан хүн зовлонт орчлонгоос чөлөөлөгдөж брахма-нирван буюу оройн дээд мөнх тэнгэрийн цацраг туяанд хүрч очно.
26. кама-крода-вимуктанам ятинам ята-четасам абито брахма-нирванам вартате видитатманам
Т.26. Уур хилэн ба бүх материаллаг хүслүүдээсээ ангижирсан ухаанаа захирч номхотгоод ухааны эзэн болсон, өөрийн дотоод гэрэл аялгууг мэдэрсэн үргэлж төгс гэгээрэлд тэмүүлэгч хүн тун удахгүй брахма-нирван буюу оройн дээд мөнх тэнгэрийн орны цацрагт хүрнэ.
27-28. спаршан критва бахир бахьямш чакшуш чайвантаре брувох              паранапанау самау критва насабья  нтара-чаринау                                                ятендрия-мано-буддхир мунир мокша-парая нах                                                     вигатеча-бая-кродо ях сада мукта эва сах
Т.27-28. Гадаад юмс үзэгдлийг мэдэрдэг мэдрэхүйн эрхтнүүдээ гадаад орчноос тасалж, гадаад орчноосоо тасрах хэрэгтэй. Нүдээ хагас аниад анхаарлаа хоёр хөмсгөний хооронд төвлөрүүлээд амьсгал авах ба амьсгал гаргахдаа хамрынхаа нүхийг түгжинэ. Ийм маягаар ухаан, мэдрэхүйгээ ой санамжаа захирч хянаад зовлонгоос ангижрахыг хүсэгч трансценденталист уур хилэн, айдаст хүслүүдийнхээ эрх мэдлээс гардаг. Бясалгалын ийм байдал түвшинд үргэлж оршдог хүн аль хэдийн орчлонгоос чөлөөлөгдсөн байдаг.
29. боктарам ягья-тапасам сарва-лока-махешварам сухридам сарва-бутанам гьятва мам шантим риччати
Т.29. Намайг бүрэн танин мэдсэн. Эцсийн эцэст бүх төрлийн ягья тахилгууд ба Тапа буюу давааг туулах бясалгал үйлдэх нь надад зориулагдсан байдаг. Бүх од гаригууд, хамаг бурхад, бүх сахиулсан тэнгэрүүдийн оройн дээд захирагч нь “Би” юм шүү. Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтдын авран хамгаалагч, энэрэн нигүүлсэгч нь намайг гэдгийг ойлгосон хүмүүс материаллаг орчлонгийн зовлонгоос ангижрана.
Карма йога буюу Кршнагийн мэргэн ухаанаар үйл үйлдэх тавдугаар бүлэг төгсөв.

БҮЛЭГ. 6. ДАЯН-ЁОГ
1.шри багаван увача
анашритах карма-палам карьям карма кароти ях са санньяси ча йоги ча на нирагнир на чакриях
Т.1. Оройн Дээд Мөнхтэнгэр Бодгал өгүүлэв: Гал асаахгүй зүгээр суугч бус. Харин өөрийн ажлын үр дүнд хүлэгдэлгүй үүрэгт ажлаа хийдэг хүн ертөнцийг огоорон ”санньяси”-д амьдарч байдаг. Тийм хүн жинхэнэ шидэт йогч мөн.
2.ям санньясам ити парахух йогам там видди панпава на хй асанньяста-санкалпо йоги бавати кашчана
Т.2. Чи ойлгож мэдэх хэрэгтэй. Ертөнцийг огоорох санаагаа няцаах “санньясам” гэж юу вэ?  Дээд Мөнхтэнгэртэй холбогдох йога гэдэг зүйлийг л хэлээд байгаа юм. Ээ Пандугийн хүү минь, таван мэдрэхүйн зугаа цэнгэлд дурлан тэмүүлэх хүслээ таягдан хая. Ингэж чадахгүй бол хэзээч йогч болж чадахгүй.
3. арурукшор мунер йогам карма каранам учьяте йогарудасья тасьяйва шамах каранам учьяте
Т.3. Найман үе шаттай йогийг эхлэн суралцагч йогчийн хувьд байнгын дасгал хийх нь дээш шат ахихад тустай. Хамгийн дээд шатанд хүрсэн йогчийн хувьд бүх материаллаг үйл ажиллагаагаа зогсоох нь дээш ахих гол арга юм.
4. яда хи нендрияртешу на кармасв анушажжате сарва-снкалпа-санньяси йогарудах тадочьяте
Т.4. Материаллаг хүслээсээ татгалзан, сэрэл мэдрэхүйгээ хангах үйл хийхгүй байх. Мөн үр ашиг авчрах үйлүүд хийдэггүй бол сайн. Ингэж чадвал өндөр түвшинд хүрсэн йогч болох эхлэл тавигдана.
5. уддаред атманатманам натманам авасадает атмайва хй атмано бандух атмайва рипур атманах
Т.5. Хүн өөрийн ухаан бодлоо доройтож унахад биш. Бодит материйн орчлонгоос ангижрах үйлсэд ашиглах хэрэгтэй. Муу энергээр бузартсан сэтгэхүй нь сүнсний дайсан юм.

6. бандур атматманас тасья енатмайватмана житах анатманас му шатрутве вартетатмайва шатру-ват
Т.6. Ухаан бодлоо ялж эзэн нь болсон хүнд түүний ухаан нь сайн найз нь болдог. Ухааныхаа эзэн нь болж чадаагүй хүнд оюун ухаан нь түүний хүчирхэг дайсан нь болдог.
7. житатманах прашантасья параматма самахитах шитошна-суха-духкешу тата манапаманайох
Т.7. Ухаанаа ялж эзэн нь болсон хүн зүрхэн доторх атомын дотор оршдог дээд сүнс Параматмаг танин мэдэрдэг. Тийм хүн баяр баясгалан, уйтгар гуниг халуун хүйтэн хүндэтгэл доромжлолыг хоорондоо ялгаагүй адилхан зүйлүүд гэж үздэг.
8. гья на-вигья на-триптатма кута-сто вижинтендриях юкта итй учьяте йоги сама-лоштрашма-канчанах
Т.8. Эрдэм мэдлэгийг хайж олоод эрдмийг сурч өөрийн болгож авсны ачаар өөрийн нөхцөл байдалдаа бүрэн сэтгэл хангалуун болсон үедээ, хүн өөрийн дотоод, сүнсний гэрэл  аялгууны нууцыг танин мэдсэн, гэгээрсэн йогт тооцогдоно. Ийм хүн трансценденталь байдалд бясалгалд оршин байж, мэдрэхүйгээ бүрэн жолоодоно. Түүнд хайрга, чулуу, алт, мөнгөний аль нь ч ялгаагүй адил юм.
9. сухрин-митрарй-удасина-мадьяста-двешья-бандушу садушв апи ча папешу сама-буддир вишишьяте
Т.9. Өөрийг нь үнэнчээр дэмжигч, тус буян хүргэсэн хүмүүс, сайныг хүсэгчид, дундыг баримтлагч, зуучлагч, атаархагч нар, найзууд, дайснууд, нүгэлтэн, буянтнуудыг ялгаварлахгүй нэг байдлаар авч үздэг. Ийм хүний оюун ухааны түвшин өндөр хэмжээнд хүрсэн байдаг юм.
10. йога юнжита сататам атманам рахаси ститах экаки яка-читтатма нихашир апариграхах
Т.10. Трансценденталист йог үргэлж бие, хэл, сэтгэл гурваа Мөнхтэнгэртэй холбох харилцаанд зориулдаг. Тэрээр аглаг зэлүүд газар, агуйд ганцаараа амьдран, өөрийн ухааныг үргэлж хянан захирч байх ёстой. Мөн эд баялаг өмчилж, эзэмших гэсэн шунал хүслээс чөлөөлөгдөх ёстой.
11-12. шучау деше пратиштанья стирам асанам атманах                                               натй-учиритам нати-ничам чайладжина-кушоттарам                                            татрайкаграм манах критва ята-читтендрия-криях                                             упавишьясане юнжьяд йогам атма-вишуддае
Т.11-12. Йогоор хичээллэхийн тулд аглаг зэлүүд газар, агуйд амьдрах хэрэгтэй ба куша өвсийг газар зулж дэвсэн түүнийгээ бугын арьс болон зөөлөн даавуугаар бүтээнэ. Суудал хэтэрхий өндөр, нам байх ёсгүй. Хамгийн чухал нь ариун дагшин газар засаж бэлтгэх ёстой. Йогч нь зассан суудал дээрээ бат тогтвортойгоор суугаад өөрийн ухаан, мэдрэхүй, үйлээ хянан захирснаар ухаанаа нэг цэг дээр төвлөрүүлэн зүрхээ ариусгахын тулд йогийн бясалгалд гүн умбах хэрэгтэй.
13-14. самам кая-широ-гривам дараянн ачалам стирах                                  сампрекшья насикаграм свам дишаш чанавалокаян                                           прашантатма вигата-бир брахмачари-врате ститах                                                        манах самьямья мач-читта юкта асита мат-парах
Т.13-14. Цээжин бие, хүзүү, толгойгоо цэх шулуун босоо нэг шугамд байлгаж, харцаа хамрын үзүүрт чиглүүлнэ. Ийм байдлаар бодол ухаанаа хянан, айдасгүй байх. Бэлгийн амьдралаас бүр мөсөн татгалзаж өөрийн зүрхэнд орших намайг бясалган, амьдралынхаа дээд зорилгоо намайг болгох ёстой.
15. юнжанн эвам садатманам йога нията-манасах шантим нырвана-парам мат-самстам адигаччати
Т.15. Трансценденталист шидтэн өөрийн бие, хэл, сэтгэлээ ийм байдлаар байнга хянан, бодол ухаанаа захирснаар материаллаг орчлонгийн зовлонгийн хүлээснээс чөлөөлөгдөж “нирвана парамам” мөнх тэнгэрийн оронд Кршнагийн гаригт хүрч очдог.
16.натй-ашнатас ту йога ‘сти на чайкантам анашнатах на чати свапна-шиласья жаграто найва чаржуна
Т.16. Ээ Ариун минь ээ. Хэтэрхий их эсвэл хэтэрхий бага иддэг. Мөн хэтэрхий их унтдаг, эсвэл маш бага унтдаг хүн йогч болох боломжгүй.
17. юктахара-вихарасья юкта-честасья кармасу юкта-свапнавабодасья иога бавати духка-ха
Т.17. Хоол, унд, нойр, ажил, амралтын дэглэмээ зөв тохируулж чадаж байгаа хүн йогоор хичээллэснээр өөрийн бүх материаллаг зовлон зүдгүүрийг хөнгөлж чадна.
18. яда виниятам читтам атманй эваватиштате нисприрах сарва-камебьо юкта итй учьяте тада
Т.18. Йог бясалгалаар хичээллэгч йогч хүн өөрийн ухаан ба ухааны үйл ажиллагааг хазаарлан жолоодож цаашдаа ямарч материаллаг хүсэлгүй болж трансценденталь дээд түвшинд хүрч сүнсний гэрэл аялгууг мэдэрснээр атмани- атма сүнсний цацраг гэрэл йогийн ухааны өндөр дээд түвшинд хүрсэнд тооцогдоно.
19. ята дипо нивата-сто ненгате сопама смрита йогина ята-читтасья юнжато йогам атманах
Т.19.Салхигүй орчинд зулын гэрэл анивчдаггүйн адил, ухаанаа хазаарлаж ногтлоод захирсан трансценденталист сүнсний гэрэл аялгууны нууцыг мэдэрсэн йогч хүн  дотоод билгийн нүдээрээ зүрхэнд орших сүнсний гэрэл аялгуунд төвлөрүүлэн амгаланг олж бясалгалд гүн умбадаг.
Атмани гэдэг нь ат-харвах, цацрах. Ма-үсэг авиа. Ум- аас гэрэл цацрах. Ма- гаас гэрэл цацрах. Ни-гээс гэрэл, аялгуу цацрах. Ум-тэнгэрийн ертөнц, ма-асурын ертөнц, ни-хүний ертөнц, бад-адгуусын ертөнц, мэ- бирдийн ертөнц, хум- тамын ертөнцийг гэрэл, аялгуу цацран гэрэлтүүлэх болтугай.
20-23. ятропарамате читтам нируддам ёга-севая ятра чайватманатманам дашьянн атмани тушьяти
сукам атья нтикам ят тад будди-гарахьям атиндриям ветти ятра на чайваям ститаш чалати таттватах
ям лабдва чапарам лабам маньяте надикам татах ясмин стито на духкена гурунапи вичалйате там видьяд духка-самёга-виёгам ёга-самгьитам
Т.20-23. Ёогоор хичээлсний ачаар санаа бодлоороо холбогдох буюу самади гэж нэрлэгддэг төгс төгөлдөр түвшинд хүрсэн хүний ухаан нь материаллаг оюун ухааны үйлээс бүрэн салан холддог. Энэхүү төгс төгөлдөр байдал нь хүн өөрийн зүрхэн доторхи “Би” сүнснийхээ гэрэл аялгууг цэвэр ариун ухаанаар танин мэдэрч өөрийн дотоод сүнсний гэрэл аялгуунаас баяр хөөр цэнгэл жаргалыг олох чадвараар тодорхойлогддог. Энэхүү баяр хөөр дүүрэн төлөв байдалд хүн трансценденталь мэдрэхүйгээрээ хэмжээ хязгааргүй дотоод гэрэл аялгууны трансценденталь аз жаргалыг мэдэрдэг. Ийм түвшинд бат тогтвортой байснаар, хүн туйлын үнэнээс хэзээ ч хазайн гаждаггүй бөгөөд энэ шатанд хүрснээр үүнээс илүү ач тустай зүйл байхгүй гэдгийг ойлгодог. Ийм байр сууринд хүрсэн хүн хэзээ ч, хамгийн их зовлон бэрхшээлтэй тулгарсан байсан ч цочирдолд ордоггүй юм. Үнэндээ энэ бол материйн зовлонт орчлонд хүлэгдсэнээс үүсэн гарсан бүх зовлонгоос жинхэнээсээ чөлөөлөгдсөн явдал юм
24. са нишчаена ёктавьо ёга ‘нирвинна-четаса санкалпа-прабаван камас тьяктва сарван ашешатах манасайвендрия-грамам виниямья самантатах
Т.24. Хүн йогоор зоригтой, итгэлтэйгээр хичээллэн, энэ зам мөрөөсөө хазайж, гарч болохгүй. Хоосон мөрөөдөл, ургашгүй бодлоос төрөн гардаг материалаг хүслүүдээ нэгийг ч үлдээлгүй бүгдийг нь хаяж, тийнхүү бүх төрлийн мэдрэхүйн хүслүүдээ ухаанаараа удирдан хазаарлах хэрэгтэй. Бузартсан сүнс материйн биен тэргэн дээр суудаг.Ой санамж цулбуурыг (ухааныг) атган таван мэдрэхүйн догшин морийг номхруулахыг хичээдэг. Хэл, нүд, чих, хамар, гар тав нь,  таван догшин морь буюу таван мэдрэхүй
25. шанайх шанайр упарамед буддья дрити-грихитая атма-самстам манах критва на кинчид апи чинтает
Т.25. Итгэл найдвараар батжуулсан ой санамжийн (буддхи) тусламжтайгаар аажмаар алхам алхамаар самади санаа бодлоор холбогдох байдалд умбан орох хэрэгтэй. Ийнхүү ухаанаа гагцхүү зүрхэндээ орших сүнснийхээ дотоод гэрэл аялгуунд (атма-самстам)төвлөрүүлэн, орчноосоо тасарч өөр юуны ч тухай бодох ёсгүй.
26. ято ято нишчалати манах сансалам астирам татас тато ниямьяйтад атманй эва вашам нает
Т.26. Ийш, тийш зугтдаг, байнга өөрчлөгддөг тогтворгүй шинж чанартай ухааныг хаашаа ч хэсүүчлэн явсан түүнийг тухай бүрд нь эргүүлэн авчирч өөрийн дотоод би сүнснийхээ атмани хяналт захиргаанд оруулж байх хэрэгтэй.
27. прашанта-манасам хй энам ёгинам сукам уттамам упайти шанта-ражасам брахма-бутам акалмасам
Т.27. Ухаанаа надад төвлөрүүлдэг йогчид нь трансценденталь цэнгэл жаргалын өндөр дээд түвшинд баттай хүрдэг. Тэрээр орчлонгийн шуналын хүлээснээс чөлөөлөгдөж дээд мөнх тэнгэрийн цацрагтай ижил чанартай цацраг оч “брахма-бүтэн” гэдгээ ойлгон мэдснээр бүх үйлүүдийнхээ үрүүдээс чөлөөлөгдөнө.
28. юнжанн эвам садатманам ёга вигата-калмашах сукена брахма-сампаршам атьянтам сукам ашнуте
Т.28. Тогтмол йогоор хичээллэн, өөрийн дотоод гэрэл аялгуугаа мэдэрч, зүрхэнд оршигч Дээд Мөнхтэнгэр сүнстэй холбоо тогтоож чадсан йогч хүн, бүх материаллаг бузардлаас сална. Дээд Мөнхтэнгэртэй байнгын холбоотой байж, дээд аз жаргалыг мэдэрч, Мөнхтэнгэрт үнэн хайраар зүтгэх ухааны трансценденталь дээд түвшинд хүрдэг.
29. сарва-бута-стам атманам сарва-бутани чатмани икшате ёга юктатма сарватра сама-даршанах
Т.29. Жинхэнэ йогч хүн намайг эх болсон зургаан зүйлийн хамаг амьтдын зүрхэнд залран байгааг мөн эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан бүр миний дотор оршин байдгийг харж байдаг. Өөрийн дотоод гэрэл аялгууг мэдэрсэн хүн Дээд Мөнхтэнгэр Бодгал, намайг хаа сайгүй, түгээмэл, бүх юмс дотор залран байгааг харж байдаг билээ.
30. ё мам пашьяти сарватра сарвам ча майи пашьяти тасьяхөам на пранашьями са ча ме на пранашьяти
Т.30. Намайг бүх юмсын дотор оршин байгааг болон, оршин байгаа бүх юмсыг миний дотор харж байгаа хүн надаас хэзээ ч үл холдон одно, мөн би түүнийг хэзээ ч үл орхино.
31. сарва-бута-ститам ё мам бажатй экатвам аститах сарвата вартамано ‘пи ёги майи вартате
Т.31. Би болон эх болсон зургаан зүйлийн хамаг амьд амьтадын зүрхэнд залрах Параматма дээд сүнс нь нэг юм гэдгийг мэддэг йогч хүн надад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг бөгөөд, ямарч нөхцөлд, үргэлж миний ивээл дор байдаг.
32. атмаупамьена сарватра самам пашьяти ё ‘ржуна сукам ва яди ва духкам са ёги парамо матах
Т.32. Ээ Ариунаа минь ээ. Бүх эх болсон зургаан зүйлийн хамаг амьтдыг өөрийн сүнстэйгээ харьцуулбал бүгд адилхан сүнстэй жаргал, зовлонг адил эдэлдэг гэдгийг олж харсан хүн л төгс төгөлдөр йогч хүн юм.
33. аржуна увача
ё’ям ёгас твая проктах самьена мадусудана этасьяхам на пашьями чанчалатват ститим стирам
Т.33. Ариунаа өгүүлсэн нь: Ээ Мадусудана минь ээ. Миний ухаан тогтворгүй, түгшүүртэй байгаа учраас таны наад товчхон танилцуулсан даян йог бясалгалын арга миний хувьд хэрэгжүүлэх аргагүй хүчрэшгүй зүйл байна.
34. чанчалам хи манах кришна прамати балавад дридам тасьяхам ниграхам амье вайор ива су-душкарам
Т.34. Ухаан тогтворгүй, догшин, зөрүүд, ба их хүчирхэг, Ээ Кршна минь ээ, түүнийг эрхэндээ оруулж захирна гэдэг миний бодлоор ширүүн салхи шуургыг хянан удирдахаас ч хэцүү.
35. шри багаван увача
Асамшаям маха-бахо мано дурниграхам чалам абьясена ту каунтея вайрагьена ча грихьяте
Т.35. Оройн Дээд Мөнхтэнгэр Бодгал Шри Кршна айлдсан нь: Ээ Кунти хатан эхийн хүчит гарт хөвүүн минь ээ. Догширсон ухааныг хазаарлаж номхоруулах эргэлзээгүй, их хэцүү гэхдээ тусгай дасгал бясалгал ба огоорохүйн аргаар түүнийг захирч номхоруулах боломжтой.
36. асамьятатмана ёга душпрапа ити ме матих вашьятмана ту ятата шакьо ‘ваптум упаятах
Т.36. Ухаанаа жолоодож сураагүй, хүний хувьд даян йогоор хичээллэх дотоод гэрэл аялгууг мэдрэх нь их хэцүү ажил. Харин зөв зам мөрөөр замнан ухаанаа захирч, ухааны эзэн болсон хүн заавал зорилгодоо хүрч амжилт олох нь зайлшгүй юм. Миний үзэл, бодол ийм байна.
37. аржуна увача
Аятих шраддайопето ёгач чалита-манасах апрапья ёга-самсиддхим кам гатим кришна гуччати
Т.37. Ариунаа өгүүлсэн нь: Ээ Кршна минь, өөрийн дотоод гэрэл аялгууны нууцыг мэдрэх замд эхлээд итгэлтэйгээр орсон ч дараа нь ертөнцийн зугаа цэнгэлд ухаан нь самуурснаас болоод энэхүү йогийн зам мөрөө орхисноор ид шидийн төгс төгөлдөр шатанд хүрч чадаагүй бүтэлгүй трансценденталистыг ямар хувь тавилан хүлээж байна вэ?
38. каччин нобая-вибрашташ чиннабрам ива нашьяти апратишто маха-бахо брахманах пати
Т.38. Ээ хүчит гарт Кршна минь, трансценденталь зам мөрөө алдсан ийм хүмүүсийн хүрсэн оюун ухааны болоод материаллаг амжилтууд нь тасархай жижиг үүл шиг алга болж, юу ч үгүй, өмөг түшиггүй хоосон хоцрох уу. Тэр хүн энэ ба дараа төрөлдөө яах бол.
39. этан ме самшаям кришна четтум архасй ашешатах твад-аньях самшаясьясья четта на хй упападьяте
Т.39. Энэ л миний эргэлзээд байгаа зүйлүүд. Ээ Кршна минь таниас гуйяа. Эргэлзээг минь арилгаж өгөөч. Таниас өөр хэн ч эргэлзээг арилгаж үүнийг хийж чадахгүй.
40. шри багаван увача
Парта найвеха намутра винашаш тасья видьяте на хи кальяна-крит кашчид дургатим тата гаччати
Т.40. Оройн Дээд Мөнхтэнгэр Бодгал айлдсан нь: Ээ Пртха хатан эхийн хөвгүүн минь ээ. Арван цагаан буяныг үйлдэгч трансценденталист йогч материаллаг ертөнц ба мөнх тэнгэрийн орны аль алинд ялагдал ядуурлыг үзэхгүй. Найз минь арван цагаан буяныг үйлдэгч хураагч хүн бүхэн муу зүйлд хэзээ ч ялагддаггүй юм.
41.прапья пунья-критам локан ушитва шашватих самах шучинам шриматам гехе ёга-брашто ‘бижаяте
Т.41. Эрхэм дээд зорилгодоо хүрч чадаагүй йогч буянтай амьд амьтад амьдардаг диваажингийн гаригууд дээр маш олон жил аз жаргалтай амьдарсны дараа буянтай айлд эсвэл баян язгууртан айлд төрдөг.
42. ата ва ёгинам эва куле бавати диматам этад ди дурлабатарам локе жанма яд идришам
Т.42. Эсвэл йогоор удаан хичээллэсний дараа бүтэлгүйтсэн тохиолдолд агуу их эрдэмт трансценденталист йогчийн гэр бүлд хүүхэд нь болж төрнө. Энэ дэлхийд ийм айлд төрнө гэдэг ховор аз завшаан.
43. татра там будди-самьогам лабате паурва-дехикам ятате ча тато буях куру-нандана
Т.43. Ийм гэр бүлд төрснөөр тэр хүүхэд урьд төрлийн бурханлаг ухамсараа дахин сэргээдэг бөгөөд бүрэн төгс гэгээрэхийн тулд цаашдаа шаргуу чармайн зүтгэдэг юм. Ээ Куру овгийн хөвгүүн минь.
44. пурвабьясена тенайва хрияте хй авашо ‘пи сах жигьясур апи ёгасья шабда-брахмативартате
Т.44. Өмнөх төрөлдөө олж авсан бурханлаг ухамсарын ачаар тэр хүүхэд йогт зөн совингоороо татагдаж, заалгаагүй байж йог бясалгаж эхэлдэг. Ийм гэгээрэхийн хүслэн болсон трансценденталист галын засал хийх, сахил хүртээх шастирын ёслолоос үргэлж дээд  түвшинд оршдог шабда брахма юм.
45. праятнад ятаманас ту ёги самшудда-килбишах анека-жанма-самсиддхас тато яти парам гатим
Т.45. Цаашдаа улам өндөр түвшинд хүрэхийг үнэнээсээ чармайн арван хар нүглийн үрүүдээс бүх бузраасаа ариуссан ёогч хүн, бүх төрөлдөө йогоор тууштай хичээлснээр эцсийн эцэст эрхэм дээд зорилгодоо хүрнэ.
46. тапасвибьо ‘дико ёги гьянибьо ‘пи мато ‘диках кармибьяш чадико ёги тасмад ёги баваржужна
Т.46. Йогч хүн, гашуун бясалгал үйлдэгч тапасчаас, гүн ухаантай философичоос үйлийн үрээ эдлэгч энгийн хүнээс илүү дээд зиндаа түвшинд оршдог.  Ээ Ариунаа минь, ямарч нөхцөл байдалд байсан ч ямагт йогч бай.
47. ёгинам апи сарвешам мад-гатенантар-атмана шраддаван бажате ё мама са ме юктатамо матах
Т.47. Бүх төрлийн йогчдоос, үргэлж агуу их итгэл бишрэлээр бүх үйлсээ, өөрийгөө надад даатгаж, миний тухай ямагт санан бясалгаж, надад трансценденталь хайраар үйлчлэн зүтгэж, надтай маш бат бэх холбогдсон тэр йогч хамгийн дээд төгс шид гэгээрэлд хүрсэн болой. Миний үзэл бодол ийм байна.
Шримад Бөгавад-гитагийн “Даяан йог” нэртэй зургаадугаар бүлэг ийнхүү өндөрлөв.

БҮЛЭГ. 9  ХАМГИЙН НУУЦ МЭДЛЭГ
1.шри багаван увача
Идам ту те гухьятамам правакшьямй анасуяве гьянам вигьяна-сахитам яж гьятва моксьясе ‘шубат
Т.1.  Оройн Дээд Мөнхтэнгэр Бодгал айлдсан нь: Ээ эрэхм хүндэт Ариунаа минь, чи надад хэзээ ч атаархдаггүй учраас би чамд хамгийн нууц мэдлэгийг багшлая. Үүнийг танин мэдснээр чи материаллаг ертөнцийн бүх зовлонгоос чөлөөлөгдөх болно.
2. ража-видья ража-гухьям павитрам идам уттамам пратьякшагавамам дармьям су-сукам картум авьяям
Т.2. Энэ мэдлэг нь- мэдлэгийн хаан, нууцын нууц юм. Энэ мэдлэг-хамгийн цэвэр тунгалаг бөгөөд хүнийг өөрийн дотоод гэрэл аялгууныхаа нууцыг шууд танин мэдэхэд хүргэдэг учраас шашны төгс төгөлдөр шидийн шим нь юм. Тэрээр мөнхийн бөгөөд хүртэн танин мэдсэн хүн баяр хөөрөөр бялхдаг.
3. ашраддаданах пуруша дармасьясья парантапа апрапья мам нивартанте мритью-самсара-вартмани
Т.3. Үнэн бишрэлийн ухааныг тоодгүй сүжиггүй хүмүүс байдаг. Тэд миний мөнх гаригт очиж чадахгүй, сансарын хүрдэнд үхэх, төрөх эргүүлэгт эргэлдэн гарч чадахгүй. Ээ дайснаа дарагч минь.
4. майя татам идам сарвам жагад авьякта-муртина мат-стани сарва-бутани на чахам тешв аваститах
Т.4. Би өөрөө авиа цацраг гэрэл хэлбэрээр бүх орчлон хорвоод нэвчин ордог. Бүх эх болсон зургаан зүйлийн хамаг амьд амьтад миний дотор оршин байдаг. Харин би тэдний дотор биш гадна байдаг.
5. на ча мат-стани бутани пашья ме ёгам айшварам бута-брин на ча бута-сто маматма бута-баванах
Т.5. Гэхдээ бүтээгдсэн бүх зүйл миний дотор оршдоггүй. Миний ид шидийн аугаа их хүчийг ухаарагтун. Хэдийгээр би эх болсон зургаан зүйлийн хамаг амьд амьтдын асран хамгаалагч мөн. Би бүхнийг нэвтэрч түгсэн түгээмэл чанартай боловч би энэ материаллаг ертөнц үзэгдлийн хэсэг нь биш. Би өөрөө-бүх бүтээгдсэн орчлон ертөнцийн анхдагч эх булаг мөн.
6. ятакаша-стито нитьям ваюх сарватра-го махан тата сарвани бутани мат-станитй упадарая
Т.6. Хаа сайгүй үлээх хүчит салхи тэнгэрийн дотор оршдогтой адил бүх бүтээгдсэн зүйл эх болсон зургаан зүйлийн хамаг амьд амьтад миний дотор оршдог.
7. сарва-бутани каунтея пракритим янти мамикам калпа-кшае пунас тани калпадау ёисрижамй ахам
Т.7. Ээ Каунта хатан эхийн хөвгүүн минь ээ. Эрин галав бүрийн төгсгөлд бүх материаллаг үзэгдэл, материаллаг хорвоо ертөнц устан дэлбэрч нүд сохлом хурц гэрэл болон хувирч миний анти ертөнцийн байгальтай, Мөнхтэнгэрийн цацрагтай нэгдэн нийлдэг. Дараагийн эрин галав эхэлэхэд материаллаг орчлонг би дахин өөрийн энергиэр бүтээдэг.
8. пракритм свам аваштабья висрижами пунах пунах бута-грамам имам критснам авашам пракритер вашат
Т.8. Бүх сансарын од, гаригийн эмх цэгц хөдөлгөөн миний хяналт захиргаанд оршдог. Миний хүслээр гаригууд дахин дахин бүтээгдэж, цаг болохоор миний хүслээр устаж тэсэрдэг.
9. на ча мам тани кармани нибаднанти дананжая удасина-вад асинам асактам тешу кармасу
Т.9. Ээ Тананзаяа минь. Энэ бүх материаллаг ажил үйлүүд намайг огтхонч уяж хүлдэггүй билээ. Би энэ бүх материаллаг үйлд огт оролцоогүй юм шиг тэдгээрээс үргэлж ангид тусдаа оршдог.
10. маядякшена пракритих суяте са-чарачарам хетунанена каунтея жагад випаривартате
Т.10. Миний нэг энерги болох энэ материаллаг байгаль ертөнц эх болсон зургаан зүйлийн хамаг амьд амьтдыг орогнуулан миний хяналт удирдлага дор хөгжин цэцэглэж байдаг. Миний удирдлагаар материаллаг ертөнц дахин дахин бүтээгдэж, дахин дахин дэлбэрч устан байдаг.
11. аважананти мам муда манушим танум ашритам парам бавам ажананто мама бута-махешварам
Т.11. намайг антиметрийн ертөнцөөс материйн ертөнцөд шилжин орж ирэхэд боловсролгүй хүмүүс ойлголгүй тохуурхаж шүүмжилдэг. Тэд миний трансценденталь байгалийг мөнх анти байгалийг мэддэггүй Махешварам мөнхтэнгэр эзэн бүхнийг удирдаж байгааг ойлгодоггүй.
12. могаша мога-гьяна вичетасах ракшасим асурим чайва пракритим мохиним шритах
Т.12. Миний ярьсныг шоолдог хүмүүс, төөрөгдөлд орсон хүмүүс шүү. Тэд бурхан байхгүй гэдэг үзэл, материаллист бусад үзлүүдэд татагддаг. Ийнхүү төөрөгдөлд орсон хүмүүсийн орчлонгоос чөлөөлөгдөж мөнх байгальд хүрэх боломж зам нь хаагддаг. Тэднийг сайхан амьдрах гэгээрэх хүсэл мөрөөдөл нь бүтдэггүй.
13. махатманас ту мам парта пайвим пракритим ашритах бажантй ананья-манасо гьятва бутадим авьяям
Т.13. Төөрөгдөлд ороогүй Махатма- агуу их сүнснүүд бурханлаг байгалийн ивээлд хамгаалалтад байдаг. Намайг бүх энергийн шавхагдашгүй эх булаг, анхдагч өвөг дээдэс, Дээд Мөнхтэнгэр гэдгийг мэддэг учраас тэд, надад бүх үйлсээ даатган үргэлж залбирч, намайг шүтэн амьдардаг.
14. сататам киртаянто мам ятанташ ча дрида-вратах намасьянташ ча мам бактья нитья-юкта упасате
Т.14. Намйаг магтан залбирч тарины аялгуунд дуулж бүжиглэн, миний мөнх гаригт  очиж амьдрах зорилго тавин, миний өлмий дор сөгдөн мөргөж эдгээр агуу их сүнсүүд хайр ба үнэн сүжгээр намайг  үргэлж шүтдэг.
15. гьяна-ягьена чапй анье яжанто мам упасате экатвена притактвена бахуда вишвато-мукам
Т.15. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх замаар Дээд Мөнхтэнгэр эзний таалалыг баясгахыг хүсэгч эрдэмтэд Дээд Мөнхтэнгэрийг цорын ганц хосгүй ертөнцийн эзэн дүрээр шүтэн мөн, зургаан зүйлийн хамаг амьд амьтад, бүх сахиулсан тэнгэрүүд од эрхэсийг багтаасан орчлон ертөнцийн дүрд шүтэн мөргөдөг вишвата мукхам-орчлонгийн дүр.
16. хам кратур ахам ягьях свадахам ахам аушадам мантрр ‘хам ахам эважьям ахам агнир ахам хутам
Т.16.  Би ведийн зан үйл, би-ягья тахилга, эмийн ургамал, би-өвөг дээдэстэй тахилга өргөл өргөх ёслол трансценденталь дуулал магтаал. Би зулын шар тос, гал, тахилгад өргөл болгон өргөж буй тахилууд.
17. питахам асья жагато мата дата питамахах ведьям павитрам омкара рик сама яджур эва ча
Т.17. Би-энэ битүү сансар, ертөнцийн аав, ээж. Би-ертөнцийн түшиг тулгуур, өвөг эцэг нь. Би-танин мэдэхүйн зорилго, ариусгагч хүч. Би-ум тарни.  Би-Риг ариун веда, Яжур-веда билээ.
18. гатир бөртө прабух сакши нивасах шаранам сухрит прабавах пралаях станам ниданам бижам авьяям
Т.18. Би-зорилго, тулгуур, эзэн, гэрч, амьдрах орон, өмөг түшиг аврагч, хамгийн сайн найз. Би-бүтээгч устгагч, бүхний үндэс суурь мөнхийн амар амгалангийн орон, мөнхийн үр.
19. тапами ахам ахам варшам нигрихнамй устрижами ча амритам чайва мритьюш ча сад асач чахам аржуна
Т.19. Ээ Ариунаа минь, би ертөнцийг дулаанаар хангадаг. Би-бороо оруулагч, бороо зогсооч. Би бол үхэшгүй мөнхрөл, би-биелсэн үхэл. Матери ба сүнс анти матер энерги надаас цацардаг.
20. трай-видья мам сома-пах пута-папа ягьяйр иштва свар-гатим прартаянте те пуньям асадья сурендра-локам ашнанти дивьян диви дева-боган
Т.20. Гурван ведийг судлан мэргэшээд сома рашаан ууж тэнгэрийн гаригуудад хүрэхийг тэмүүлэгч эрдэмтэд шууд бус замаар намайг шүтэн бишэрч байгаа хүмүүс юм. Арван хар нүглээс ангижраад муу үйлийн үрүүдээс ариуссан тэд индэр тэнгэрийн буянт гариг дээр төрж диваажингийн жаргалыг эдэлдэг.
21. те там буктва ёварга-локам вишалам кшине пунье мартья-локам вишанти эвам трайи-дармам анупрапанна гатагатам кама-кама лабанте
Т.21. Тийнхүү олон сая жил диваажингийн жаргалыг эдлээд хураасан буян нь барагдаж дууссаны дараа, тэд дахин энэ дэлхийдээ төрцгөөдөг. Гурван ведийн тахилга, зан үйлийг үйлдэн мэдрэхүйн цэнгэл, аз жаргалыг хайгч хүмүүс битүү сансарын үхэх төрөх эргүүлэгт эргэлдэн гарч чадахгүй.
22. ананьяш чинтаянто мам е жанах парьюпасате тешам нитьябюктанам ёга-кшемам вахамй ахам
Т.22. Харин миний мөнхийн гоо үзэсгэлэнт трансценденталь дүрийг бясалган, намайг тууштай үнэн сүжиг бишрэлээр шүтэн, хоол ундныхаа дээжийг үргэлж өргөн залбирч байгаа хүн, хамаг амьд амьтдад би хэрэгтэй зүйлсийг нь өгч, олж авсан өмч хөрөнгө, эрдэм бүхнийг нь хадгалан хамгаалдаг.
23. е ‘пй анья-девата-бакта яжанте шраддаянвитах те ‘ди мам эва каунтея яжантй авадхи-пуравакам
Т.23. Өөр бурхад, сахиулсан тэнгэрүүдийг шүтэгчид нь үнэн хэрэгтэй ганц намайг бишрэн шүтэн байгаа юм. Гэхдээ ээ Каунта эхийн хөвгүүн минь ээ. Тэд өөр шүтээнээр дамжуулан надад мөргөж байгаа юм.
24. ахам хи сарва-ягьянам бокта ча прабур эва ча на ту мам абижананти таттвенаташ чьяванти те
Т.24. Би- ягья тахилгын цорын ганц “Бокта” Богд эзэн бүх төрлийн ягья тахилгууд Богд эзэн миний сэтгэлийг баясгахын тулд хийгддэг. Бүх ягья тахилгуудыг хараад би цэнгэж баясаж, жаргалыг амсдаг. Миний үнэн трансценденталь зан чанарыг анти байгалийг мэддэггүй хүмүүс доошоо унацгаадаг.
25. янти дева-врата деван дитрин янти питри-вратах бутани янти бутежья янти мад-яжино ‘пи мам
Т.25. Сахиусан тэнгэрүүдийг тахин шүтдэг хүмүүс сахиусан тэнгэрүүдийн дунд төрнө. Халин одсон өвөг дээдсийн сүнсийг шүтэгчид питри гаригт хий үзэгдлүүд, онгодуудын дунд төрнө. Буг чөтгөрийг шүтэж, их сонирхдог хүмүүс буг, чөтгөр болж төрнө. Намайг  танин шүтдэг хүмүүс миний мөнхийн анти гаригт ирж надтай хамт мөнх амьдарна.
26. патрам тупам палам тоям ё ме бактья праяччати тад ахам бактй-упахритам ашнами праятатманах
Т. 26. Надад, хайр болон бишрэлээр бол хүмүүн, навчис , цэцэг, жимс хийгээд ялигүй жаахан ус рашаан ч өргөгтүн. Би түүнийг тань хүртэнэ.
27. ят кароши яд ашнаси яж жухоши дадаси ят ят тапасьяси каунтея тат курушва мад-арпанам
Т.27. Ямар ч үйл хамаагүй чи бүтээ. Юу ч хамаагүй өргө, хайрла. Ямарч даяанчлал хийж болно. Ээ Каунтын хүү минь, тэр бүгдээ надад даатган өргөгтүн.
28. шубашуба-палайр эвам мокшьясе карма-банданайх санньяса-ёга-юктатма вимукто мам упайшьяси
Т.28. Чи зовлонт битүү орчлонд гинжлэгдсэн үйлийн үрийн хүлээснээсээ хураасан буян, нүглээсээ чөлөөлөгдөнө. Зовлонт битүү орчлонг таягдан хаяад, ухаанаа надад төвлөрүүлснээр чи зовлонгийн хүлээснээс суллагдаж, миний мөнхийн анти ертөнцийн мөнх гаригт гэртээ харьж ирэх болно.
29. само ‘хам сарва-бхутешу на ме двешью ‘сти на приях е бхаджанти ту мам бхактья майи те тешу чапй ахам
Т.29. Би хэнд ч атаархдаггүй би эх болсон зургаан зүйлийн хамаг амьд амьтдыг алагчилж, дугаарлан үздэггүй. Би эх болсон зургаан зүйлийн хамаг амьд амьтдыг адил тэгш хайрладаг. Гэхдээ намайг үнэн сүжигээр шүтэн биширч надад бүх үйлсээ даатгадаг амьд амьтад миний сайн найз. Тэд үргэлж миний хараа хяналт, асрамж хамгаалалтад байдаг.
30. апи чет су-дурачаро бхаджате мам ананья-бхак садхур эва са мантавьях самьяг вьявасито хи сах
Т.30. Намайг үргэлж шүтэн биширдэг бүх үйлсээ надад даатгадаг хүн хамгийн тэнэг зүйлийг хийсэн ч түүнийг үнэн сүсэгтэнд тооц, учир нь тэр зөв зам мөрөөр замнагч эрэлчин хүн.
31. кшипрам бхавати дхарматма шашвач-чхантим нигччхати каунтея пратиджанихи на ме бхактах пранашьяти
Т.31. Тэр эрэлчин маш хурдан үнэн сүсэгтэн болох ба мөнхийн амар амгалан жаргаланг олох болно. Ээ Каунта эхийн хүү минь, хүн бүхэнд миний “бөкта” бөх хэзээ ч мөхөхгүй гэдгийг зоригтойгоор зарлан тунхагла.
32. мам хи партха вьяпашритья е ‘ сьюх папа-ёнаях стрийо вайшьяс татха шудрас те ‘пи янти парам гатим
Т.32. Ээ Бартагийн хүү минь, надаас аврал, хамгаалалт, ивээл, буян хишиг гуйсан эрэлчин нь эмэгтэйчүүд, “войшья”-чууд баячууд, эсвэл ажилчин анги “шудра” шүүдэр зэрэг доод гаралтай байсан ч дээд гаригт, эрхэм дээд зорилгодоо хүрч чадна.
33. ким пунар брахманах пунья бхакта раджаршаяс татха анитьям асукхам локам имам прапья бхаджасва мам
Т.33. Буянт брахманууд, лам нар, ариун хаадууд, бөктууд дээд зорилго, дээд гаригт хүрэх боломж бүр өндөртэй. Ийм учраас зовлонгоор дүүрэн, цаг нь болохоор тэсэрч устдаг материйн ертөнцөд унасан хөвгүүн чи ажил үйлсээ хайр ба үнэн бишрэлээр надад даатга.
34. мам-мана бхава мад-бхакто мад-яджи мам намаскуру мам эвайшьяси юктвайвам атманам мат-параянах
Т.34. Ямагт миний тухай бодогтун, миний үнэн бишрэлтэн бологтун. Надад мөргөгтүн. Надад зул, арц, ус рашаан, сүүний дээжээ магтаал, залбирал тарниа өргөгтүн. Чингэж чи зайлшгүйгээр над руу миний мөнх гаригт гэртээ ирнэ.
Шримад Бөгавад-гитагийн есдүгээр бүлэг, маш нууц мэдлэг ийнхүү өндөрлөв.

1 comment:

  1. Сайн байна уу?
    Сонирхолтой нийтлэл болсон байна.
    Амжилт хүсье.

    ReplyDelete